Хүүхэд

Хүүхдийн хүмүүжил:

Гэр бүл бол нийгмийн жижиг хэсэг бөгөөд энэ жижиг хэсэг балчир насны хүүхдийн хүмүүжилд ихээхэн нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл бага насны хүүхдийн өсөж бойжиж буй орчин бол гэр бүл юм. Монгол уламжлалаас хүүхдийг хэрхэн бүх талаар нь сайн өсгөж хүмүүжүүлж байсныг харцгаая. Өвөг дээдсийн маань үед цогц хөгжил гэсэн үг хэллэг, ойлголт байхгүй байсан ч ил буюу далд ухамсрын аргаар хүүхэд багачуудаа хүмүүжүүлж ирсэн. “Хүмүүжил гэдэг нь хүнжүүлэх, хүмүүнжүүлэх, хүнээр хүн хийх, хүн шиг хүн болгох, амьдрах ур дүй ухаантай болгох гэсэн үг юм.” өөрөөр хэлбэл үр хүүхдээ хүн шиг хүн болгохыг ихэд эрмэлзэн хүмүүжүүлж ирсэн билээ.
Бие махбод 
“Хүүхдийг багаас нь хатуу хүтүү арьс, ширмэл ширдэг дээр унтуулж биеийг нь чангаруулж, 2-3 наснаас нь эхэлж хурга, ишигний зүс нүдлүүлж, гар хөлийн үзүүрт хөдөлгөн, юм дөхүүлэх, ойртуулах зэрэг хүч чадалд нь тохирсон ажил хийлгэдэг байжээ. Хүүхэд хөдөлнө явна гэдэг бол хөдөлмөрлөх үндэс эхэлж байна гэсэн үг” гэж Т. Намжил хэлсэн.
Өвөг дээдэс маань “Ажил хийвэл дуустал, Давс хийвэл уустал” гэж сургаж ажлыг дуустал хийлгэхийг эрмэлздэг байжээ. “ Аливаа ажлыг буруу хийвэл зодож, загнахгүйгээр учрыг нь сайн ойлгуулж тайлбарлах, хөдөлмөрийн сайхныг мэдрүүлэхийн тулд хөдөлмөрийн ач тусыг бодитойгоор үзүүлж өгөх нь бага насны хүүхдэд чухал байдаг байна…”. 
Үр хүүхдийн хэр зэрэг хүн болох нь нийгэм, орчноос гадна эцэг эхээс ихээхэн шалтгаалдаг. “ Оросын их сурган хүмүүжүүлэгч В.А.Сухомлинский“Чи хүн болж төрсөн. Гэвч хүн шиг хүн болох ёстой” гэж хэлсэн нь монгол хүний сурган хүмүүжүүлэх зарчимтай тохирч байна. Өвөг дээдэс маань гэр бүлийн орчинд хүүхдийг сургахдаа янз бүрийн зүйр үг хэлж хүүхдийн оюун ухаанд далд ухамсарыг бий болгодог байсан.
“Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хүүхдийн мэдрэмж, зан үйлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг”. Тиймээс ахмад настангууд маань хүүхэд багачуудынхаа хажууд хараалын үг хэлэх, хэрэлдэж муудалцах, таагүй уур амьсгал гаргах, эмх замбараагүй явдал зэргийг цээрэлдэг байсан. 

Сэтгэл зүй 
Хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй гээд ядмар нэгэн сургалт хийх, ил тод зүйл хийдэггүй байсан ч тэдний хийж үйлдэж үр хүүхэдтэй хандаж байгаа байдал нь хүүхэд багачуудад ихээхэн нөлөөлдөг байсан. Хүүхдээ “ухаалаг, төлөв, даруу, энэрэнгүй сэтгэлтэй, зоригтой, үнэнч шударга болгон хүмүүжүүлэхийн тулд тэдний оюун сэтгэхүйн онцлогийг сайн мэдэх хэрэгтэй. Бяцхан хүүхдүүд хоорондоо ижилхэн юм шиг боловч үнэндээ тэдний хүлээн авах чадвар, сэтгэхүйн үйлдлүүд сэтгэл зүйн онцлог их ялгаатай байдаг”. 

“Гэр бүл хүүхдийн хөгжил, ёс суртахуун, амьдралын олон хэвшил чиг хандлагын зохион байгуулагч нь болдог. Хүрээлэн буй ертөнцтэй харилцах хүүхдийн харилцааг эцэг, эх болон бусад хамаатан садан нь бүрдүүлдэг. Эхлээд томчуул хүүхдийг урамшуулан, идэвхийг нь дэмжиж хамтарч ажилладаг.” Хүүхэд эхлээд аав ээж, ах эгч, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцдаг ба дараа нь айл саахалтын хүмүүстэйгээ харилцдаг. 
Мэдээний зураг,
Нэг нас хүрэхдээ л хүүхэд зурагт асааж унтрааж эхэлдэг бол тун удалгүй өөрийн дуртай хүүхэлдэйтэй дискээ тоглуулагчид хийж үздэг болдог гэх мэтээр цаашилж хүүхдийн техникийн хэрэглээ нэмэгддэг. 70, 80-аад оны хүүхдүүд гадаа дээс резин, хөлбөмбөг, гүйдэг матка тоглож өнгөрөөсөн бол өдгөө цагийн бага насныхан гадаа тоглох нь багасч, гэртээ компьютер, гар утас, телевизийн өмнө ихэнх цагаа өнгөрүүлдэг болжээ.

Ингэхээр эцэг эхчүүд бид юуг хийж чадах вэ? 
Хязгаарлалт
Энэ нөхцөлд  хамгийн гол нь компьютерийн тоглоомыг шагнал хэлбэрээр санал болгохгүй байх хэрэгтэй. Ихэнх эцэг эхчүүд сурлагадаа ахиц гаргасан эсвэл гэрийн ажилд тусалсан зэргээр нь компьютер тоглох цаг олгодог. Энэ нь гэрийн бусад хүмүүс компьютерийн ард сууж байхад тухайн хүүхэд л сууж болохгүй хэмээн хориглох нь өөрийг нь гадуурхсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Ингэхийнхээ өмнө хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, компьютерийн ертөнц бодит бус ертөнц болох талаар зөвлөх хэрэгтэй. Үүнийхээ дараагаар кибер орчинтой харьцах цагийг нарийн тогтоож өгөх хэрэгтэй. Тухайлбал, 7 хоногтоо тодорхой өдөрт 2 удаа тоглуулах гэх мэтээр цаг тогтоож болох юм. Ингэсэн нөхцөлд компьютерийн ард сууж тоглох эрхийг шагналын хэлбэрээр бус тодорхой дүрэмтэй болгож өгч байгаа хэрэг юм. Гэхдээ хүүхэд өөрөө цагаа хянах оролцоог нь хаахгүй байх нь чухал. Тоглоом тоглох цагийг эрдэмтэн судлаачид хүүхдийн сэтгэцийн хөгжил, тогтолцоонд тохируулан  нарийн тооцоолон гаргасан байдаг. Үүнд: 
1 ангийн сурагч- долоо хоногт 45 минут 
2-3 ангийн сурагч –долоо хоногт мөн л 45 минут 
4-6 ангийхан –долоо хоногт 2 цаг, гэхдээ нэг өдөрт 1 цагаас хэтрэхгүй 
7-9 ангийнхан- долоо хоногт 2,5 цаг, гэхдээ нэг өдөрт 1 цагаас ихгүй 
10-11 ангийнхан –долоо хоногт 7 цаг, гэхдээ нэг өдөрт 1 цагаас ихгүй тоглохыг зөвшөөрсөн байна. 
Донтосныг хэрхэн урьдчилан мэдэх вэ? 
Компьютер тоглоомд донтохыг дэлхий дахинд зөвхөн Хятад, өмнөд Солонгост л албан ёсоор өвчинд тооцсон байдаг. Компьютерт донтсон хүүхдийн сэтгэц, бие организмд дараах өөрчлөлтүүд илэрдэг байна. 
Сэтгэл зүйн шинж тэмдэгт: 
-Компьютер тоглоом тоглохын төлөө юу ч амлаж чаддаг болох
-Нэгэнт эхэлсэн бол зогсохоо мэдэхгүй болох 
-Компьютерийн ард суух цаг нь улам нэмэгдэх 
-Гэр бүл, найз нөхдөө үл хайхрах 
-Сурлагадаа ажмаар муудах, хичээл хийхээс татгалзах
-Компьютераа унтраахыг хүсэхэд уурлах, ийм хүсэлтийг үл хайхрах 
-Гуниглах, сэтгэлийн дарамтанд орох 
Бие организмын шинж тэмдэг: 
-Нүд хуурайшиж аргах
-Толгой, нуруу өвдөх 
-Хоолоо цагт нь идэхээ болих
-Эрүүл ахуйгаа үл хайхрах 
-Нойргүйдэх, унтах дэглэм алдагдах 
-Гар  хуруу нь чичирхийлж, салгалах зэрэг шинж тэмдэгүүд илэрдэг. 
Хүүхдүүд яагаад компьютерт донтдог вэ? 
Интернэт болоод компьютерийн тоглоом нь өөрөө өөрийгөө хянаж чаддаг хүмүүсийн эрүүл мэндэд төдийлөн хор хөнөөл  учруулдаггүй. Бодит байдлаас гарах нь зөвхөн амьдралын тодорхой нөхцөлд л үүсдэг байна. Хүүхдүүд дараах нөхцлүүдээс шалтгаалж тоглоомын донтой болдог. Эдгээр нь: 
- Хэн ч түүнтэй тулгамдсан асуудлын талаар ярьдаггүй, хэт ганцаардах, санаа зовох, хайр халамж дутах, айдаст автах 
- Найз нөхөдгүй болох. Өсвөр насныхан асуудлыг тун хурцаар хүлээж авдаг. Хэн нэгэнтэй харилцахад нь бэрхшээл үүсч, өөрийгөө бодит бус виртуал ертөнцөд тааламжтай байгаа мэт сэтгэгдэл төрсөн үед компьютер тоглоомын цагаа нэмэгдүүлдэг. Ямар нэгэн зүйлийг онцлон сонирхдоггүй, нэг үгээр хэлэхэд хоббигүй, биеийн тамир спортоор хичээллэдэггүй. Эцэг эхчүүд гэртээ байхдаа ч хүүхэдтэйгээ бодит харилцааг үүсгэж чаддаггүй, түүнийг тоглолт эсвэл аялал зугаалгад авч явдаггүй, гэрийн ажлаа хамтран хийдэггүй зэрэг нөхцөлд хүүхдийн компьютерийн хэрэглээ нэмэгдэж, улмаар хязгаар өөртөө тавьж чадаагүйн улмаас донтдог байна.
Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхэд нь компьютерийн ард олон цаг сууж, гадаа ч гарахгүй, бусадтай ч харилцахгүй байгааг энгийн нөхцөл буюу орчин үеийн амьдралын хэв шинжийн нэг хэмээн ойлгож хүлээн авдаг. Гэтэл энэ нь хүүхдийн сэтгэцэд нөлөөлж, эрүүл мэндийг нь хордуулдаг байна. 
Эцэг эхчүүд юуг хийж чадах вэ? 
Зарим эцэг эхчүүд өөрсдийнхөө гэрийн ажлыг амжуулахын тулд хүүхдийнхээ зурагт үзэх цагт ч анхаарал тавьж чаддаггүй. Хүүхэд нь зурагтын ард суугаад хүүхэлдэйн кино эсвэл солонгос савангийн дуурь үзэж л байвал  ажил хэргээ амжуулах мэтээр ойлгодог. Энэ нь ч мөн компьютерийн хэрэглээнд нөлөөлдөг байна.
Гэтэл ийм амьдралын хэв маяг нь хүүхдээ өөрөөсөө ходуулж, цэвэр энгийн харилцааг үгүй хийдэг байна. Ийм байдлаас гарахын тулд эцэг эхчүүд ч өөрсдийн амьдралын хэв маягаа өөрчилж, хүүхдийнхээ амьдралд оролцож эхлэх хэрэгтэй болдог. Тухайлбал, сонирхолыг нь өдөөх. Хүүхдээ аль нэгэн спортын дугуйланд бүртгүүлж, өөрөө сайн дурын туслагч тоглогч нь болж өгөх хэрэгтэй. Жишээлэхэд та хүүхдээ шатрын дугуйланд оруулаад өөрөө шатар өрж тоглож болно шүү дээ. Хүүхэдтэйгээ сэтгэл санааны чөлөөт ярилцлага хийх. Тэр чухам юу бодож, юу хийж байгааг, юунд санаа нь зовж байгаа талаар ярилцаж болно. Компьютер тоглох, гар утсаар тоглох зэрэгт нь хязгаарлалт хийх. Гар утас нь зүгээр л холбоо харилцааны төхөөрөмж гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

No comments:

Post a Comment

Хөгжилтэй бичлэгүүд :) :)

https://www.youtube.com/watch?v=BTsZk2Pbp1M Хүн амьдралдаа 1минут л инээхэд аз жаргалыг мэдэрч чаддаг. https://www.google.com/search?num...