“Хүн зовлонгоо ярих мөртлөө аз жаргалтай байгаагаа барагтай бол анзаардаггүй. Аз жаргалыг ихэвчлэн өнгөрсөн, ирээдүй цаг дээр л бодоод байдаг нь хачин. Яагаад ч юм хийсвэрээр бодож сэтгэдэг. Тэгвэл тэр хайгаад, алсад одсон гэж бодоод байгаа, ирээдүйд ирнэ гэж хүсээд байгаа аз жаргал үргэлж дэргэд байдаг. Цаг мөч бүрт бид аз жаргалыг амсч л байдаг.
Хүний мөс чанар
Нэг аяга сүү /Хүний мөс/
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үетэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байсан юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин "Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой" гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон... бас мартаагүй нэр... Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр ортол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүй амь нас аврагджээ. Эмчилгээний зардал 10000доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө "Нэг аяга сүүгээр төлсөн." Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.
Шан /Ёс суртахуун/
Бүх жингээрээ суга таяган дээрээ даран зогсох жаалхүү далайн захад байдаг тансаг рестораны нүд салгалгүй харж зогсох агаад тэндээс үнэртэхшарсан тахианы үнэр түүнийг хоол идэх хүсэлд бүр ч автуулж хоосон ходоодыг нь зовоож байлаа. Жаалхүү тэр үнэрт мансууран зогсохдоо цонхноос гарсан чимээнээр сэхээ оров. Нэгэн ганган, мөн нэлээд тарган эр тамхи авах зуураа түрийвчнээсээ нэг цаасан мөнгө унагаачихаж л дээ, тэгсэн нөгөө мөнгө нь салхины аясаар далай руу хийсч орхиж.Нөгөө өмнөхөө ч харж чадахаархгүй бүдүүн эр мөнгөө гүйцэж чадахгүйдээ бухимдаж дэмий л хойноос нь сөөнгө хоолойгоор хашгиран зогсоно. Жаалхүү аав ээжтэйгээ осолд орсноос хойш хэрэглэдэг болсон суга таягныхаа нэгээр нь дарлаа. Их л үнэтэй мөнгөн тэмдэгт байв. Арайхийн бөхийн мөнгийг газраас дөнгөж автал, өнөөх махлаг эр амьсгаадсаар хажууд нь ирээд захирангуй дуугаар:
- Наадах чинь минийх алив өгөөдөх гэв. Жаалхүү ядаж баярлалаа гэх байх гэж бодсон ч махлаг эр дуугарсангүй. Тэгээд мөнгийг түүн рүү сунгах зуураа, өлсөхийн эрхээр:
- Гэхдээ энэ мөнгөнөөс би бас ч авах эрхтэй гэж бодож байна. Би түүнийг дарж зогсоогоогүй бол далай руу хийсчих байсан гэв. Бүдүүн эр жаалхүүг нэг сайн алгадчихаад мөнгөө авчих амархан байсан боловч, тэднийг бүчин зогсох сониуч хүмүүсийн дэргэд ийм юм хийхийг яарсангүй. Тэгээд ихэд боловсон дүр эсгэн,
-За яахав чинийхээр болог. Тэгээд чи хэдийг хүсээв? Жаалхүү толгойгоо ресторан руу дохиод: - Хоёр тахиа л байхад болно, нэгийг нь өөртөө, нөгөөгий нь надад тусалсан сайхан сэтгэлт хөршүүддээ өгье гэхэд, өнөөх эр гараараа хамраа нэг шудраад:
- Чи лав тахиа ямар үнэтэй байдгийг мэддэггүй бололтой гээд, чамайг хүсвэл нэгийг л авч өгч болох юм гэв. Жаалхүүгийн урам нь хугарсан боловч толгой дохин зөвшөөрөв. Бүдүүн эр хурдхан гэгч жаалхүүгийн гараас мөнгийг аваад ресторан руу алхав. Тэгээд түүнийг тосч ирсэн үйлчлэгчдийн хамгийн настайд нь хандан: - Өчигдрийн үлдсэн тахианаас нэгийг савлаад тэр гадаа байгаа жаалд өгчих. Харин намайг эндхийн эзэн гэдгийг хэлж болохгүй шүү гэв... /Хэрвээ та тэр үйлчлэгчийн оронд байсан бол яах байсан бэ?/
Аз жаргал гэж юу вэ?
Аз жаргал гэж юу вэ, түүнийг яаж олж авах вэ гэдэг нь маш чухал юм. Бидний хүсэл биелсэн мөчид аз жаргалын мэдрэмж төрдөг гэдгийг бид мэднэ. Өлссөн үед хоол идмээр санагддаг. Энэ үед хоол идвэл хүсэл биелэж, аз жаргалтай болно. Хэрэв бид нэг хүнийг хайрлавал түүнгүй байхдаа уйтгарлаж, түүнтэй хамт байхыг л хүсдэг. Тэгээд уулзахаараа аз жаргалтай болно. Аз жаргал гэдэг нь бидний хүслийн бодит үр дүн юм. Гэвч хүсэл биелэх бүрт бид аз жаргалтай болдог уу? Биелсэн эхний үедээ бидэнд аз жаргалыг мэдрүүлж, цаашид цаг хугацаанд нь зогсоохгүй бол муу муухай бүхнийг үлдээдэг хүсэл гэж бас байдаг. Биелсэн дороо баяр баясгалан авчрах боловч ирээдүйд санааг минь зовоох тиймэрхүү хүсэл сонирхлоо биелүүлэхийг чармайх хэрэггүй. Хэрвээ бид ямар нэгэн муу муухай үйл хийж байгаа гэдгээ мэдрэх буюу мэдэх юм бол энэ хүсэл биелсний сайхан бүхнийг буруутай гэсэн мэдрэмж зайлшгүй үгүйсгэх болно. Жишээ нь: заримдаа бид хашгирч эсвэл уур хүргэсэн хэн нэгнийг доромжилж гомдоодог. Хэдийгээр ингэсний дараа бид харуусдаг боловч биеэ барьж чаддаггүй. Ийм учраас дараа нь харуусаж зовохгүйн тулд бид иймэрхүү хүслээ барьж сурах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүмүүс амьдралаас зөвхөн тааламжтай сайхныг хүсдэг. Тэд өөртөө таалагдсан бүхнийг сайн, тааламжгүй сэтгэл зовоосон болгоныг муу зүйл гэж үздэг. Тийм хүмүүсийн хувьд амьдралын зорилго нь амьдралаас авах таашаал юм шиг л санагдана. Тэд өөрийн амьдралын утга учир, хүсэл мөрөөдлийн үр дагаврыг бодохгүйгээр өөрийнхөөрөө амьдрахыг тэмүүлдэг. Бид өвдвөл тохирсон онош тавьж, таарсан эмчилгээ хийх эмчийг эрж хайдаг. Харин бид аз жаргалтай, сэтгэл санааны хувьд төлөв төвшин байдлаа олохын тулд юу хийх, яаж биеэ авч явахаа мэдэхгүй байгаа бол үүнд залж чиглүүлэх хэн нэгнийг эрж олох хэрэгтэй. Гэвч ийм хүнийг хаанаас олох вэ? Бид бие бялдрын хувьд бүрэн хөгжсөн эрүүл энх, “том хүн” болж аз жаргалыг амсахын тулд байгалийн хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид хүслээ л биелүүлэхийг боддог боловч үүнийг яаж хийх нь дээр болохыг мэддэггүй. Харин аз болоход бидний оюун ухаан хүрээлэн буй орчныг ойлгох чадвартай юм. Гэвч энэ талаар бид суралцах ёстой. Бидэнд амьдралын авсан туршлага маань туслах боловч заримдаа багшийн тусламжтай, эсвэл өөрөө бие дааж олсон мэдлэг маань тусалдаг.
Subscribe to:
Posts (Atom)
Хөгжилтэй бичлэгүүд :) :)
https://www.youtube.com/watch?v=BTsZk2Pbp1M Хүн амьдралдаа 1минут л инээхэд аз жаргалыг мэдэрч чаддаг. https://www.google.com/search?num...
-
Нэг аяга сүү /Хүний мөс/ Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм...
-
Танин мэдэхүйн аялалууд бол ямар ч аялал жуулчлалын салшгүй нэг хэсэг байдаг. Жишээ нь, Парист аялж буй хүн дэлхийд алдартай Эйфелийн цамх...
-
https://www.youtube.com/watch?v=BTsZk2Pbp1M Хүн амьдралдаа 1минут л инээхэд аз жаргалыг мэдэрч чаддаг. https://www.google.com/search?num...