Хайр

Хайрын өдөр буюу "Гэгээн Валентины өдөр" маргааш болно. Хайртай хүндээ хэрхэн сэтгэлээ илчлэх, хүндэлж явдаг хүнээ хэрхэн баярлуулах вэ хэмээн толгойгоо гашилгаж байна уу? Танд туслах зорилгоор дэлхийн улс орнуудад хэвшсэн зарим соёлыг танилцуулъя.
Хайрын баярыг дэлхийд хэрхэн тэмдэглэдэг вэ?


Уг баярын үүссэн түүхийг мэдэхгүй хүн ховор биз. Товчхондоо эртний Ромын эзэнт гүрний үед хайр сэтгэлээр холбогдсон хосуудыг нууцаар адисладаг байсан Валетин хэмээх ламаас үүдэлтэй гэх бөгөөд өөрийн хууль зөрчсөн үйлдлээсээ болж шоронд хоригдох хугацаандаа шоронгийн харгалзагчийн охин Астериусыг эмчилжээ. Валентин цаазаар авахуулахын өмнө Астериуст бичсэн сүүлийн захианыхаа төгсгөлд “Чиний Валентин” хэмээн бичсэн нь өнөөг хүртэл хайрын баярын уриа болж хэрэглэгдсээр иржээ.

Юутай ч хайрын баярыг улс бүр өөр өөрөөр тэмдэглэдэг ч хосууд зүрхэн хэлбэртэй шоколад нэг нэгэндээ бэлэглэх нийтлэг шинж байдаг аж. Жишээ нь АНУ-д л гэхэд баяр болох долоо хоногийн турш нийт нэг тэрбум ам.долларын үнэ бүхий зүрхэн хэлбэртэй 35 сая гаруй шоколад худалдаалдаг ба 189 сая улаан сарнай борлуулдаг гэсэн тооцоо байна.

Валентины баярын сонирхолтой баримтууд
1. Энэ өдөр хуримаа хийх хосуудаас гадна хагалгаагаар хүүхдээ төрүүлэх явдал сүүлийн арван жилд ихээр нэмэгджээ.



2. Валентинаар эрчүүдийн хэтэвч нимгэрдэг гэнэ. Өөрөөр хэлбэл энэ өдөр нэг эр хүн чихэр, шоколад, үзвэр, оройн хоол гэх зүйлсэд дунджаар 130 ам.доллар зарцуулдаг аж.



3. Бэлгэвч үйлдвэрлэдэг “Durex” компанийн судалгаагаар Валентины өдөр тус резинэн бүтээгдэхүүний борлуулалт 25-30 хувиар өсдөг байна.



4. Мөн жирэмсний тест худалдан авах эмэгтэйчүүдийн тоо сарын сүүлээр нэмэгддэг гэнэ.



5. Эмэгтэйчүүд цэцэгнээс илүү хайрын үгстэй ил захидал авахыг хүсдэг ч эрчүүдийн 73 хувь нь цэцгийг илүүд үзэж, бэлэглэдэг гэсэн судалгаа байдаг аж.



ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАЛЕНТИНЫ ӨДРӨӨР

Их Британи. Гэгээн Валентиний өдрийг Англичууд хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг. Валентины өдөрт зориулсан хамгийн их дуу, шүлэгтэй улс Их Британи аж. Энэ улсад Валентины өдөртэй холбоотой мухар сүсгийн уламжлалт хэв маяг элбэг. Жишээ нь, нөхөрт гараагүй эмэгтэй энэ өдөр хамгийн түрүүнд таарсан, танихгүй эрэгтэйтэй гэр бүл болно хэмээн итгэдэг. Мөн Валентины өдрийн урд орой дэрэн доогуураа дөрвөн ширхэг лаврын навч хийн унтвал ирээдүйн ханиа зүүдэлдэг хэмээн үздэг байна. 



АНУ. Харин Америкт шоколад үйлдвэрлэлийн компаниуд Валентины өдөрт зориулж бүтээгдэхүүнээ өөр баглаа боодол, өнгө төрхтэйгаргадаг. Жишээлбэл, та бидний сайн мэдэх Марс, Сникерс, М энд М’с, Твикс гэх мэт шоколадууд зүрхэн хэлбэртэй эсвэл ягаан, улаан өнгөөр савлагдан худалдаалагддаг. 



АНУ-д хүмүүс хайртай хосуудаас илүүтэй дотны, талархаж явдагхүмүүстээ баярын мэндчилгээ, шоколадөгдгөөрөө онцлог. Энэ үеэр Америкчууд бие биедээ ихэвчлэн “Үнсэлт ба Тэврэлт” (Kisses and Hugs) хэмээхжижигшоколадөгдөгбайна. 



Япон. Азийн орнуудаас хамгийн анх Японд Валентины баяр албан ёсоор үүссэн гэж үздэг. Чихэр, шоколад үйлдвэрлэдэг “Morozoff” компани бүтээгдэхүүнээ сурталчлах зорилгоор Европт дэлгэрсэн энэбаярыг нэвтрүүлсэн түүхтэй. Тэд Валентины баярт зориулж, 1953 оноос зүрхэн хэлбэртэй шоколадыг хамгийн анх үйлдвэрлэж байсан нь өдгөө ч баярын салшгүй нэг хэсэг болсон. 

Японд Валентины өдрөөрөсвөр насныхантаалагдсан хөвгүүндээхайраа илчилж8шоколад бэлэглэдэг бол хариу сэтгэлээ гуравдугаар сарын 14-нд шоколад бэлэглэн илэрхийлдэг байна.Энэ өдрийг “White day”буюу “Цагаан өдөр” хэмээн нэрийджээ. 

Японд Валентины өдөрт зориулсан гурван төрлийн шоколад байдаг аж. Гири-шоко (giri буюу талархал) хэмээх шоколадыг найз, ангийн хүүхэд, ажлын газрын хүн, даргадаа гээд талархлаа илэрхийлэхийг хүссэн хэнд ч өгөх боломжтой, үнэ нь чхямд. Харин сайн найзууд бие биендээ томо-шоког (tomo буюу найз) бэлэглэдэг бол хонмэй-шоко (honmeiбуюу дуртай, хайртай)хэмээх шоколадыг хайртай залуудаа бэлэг болгон өгдөг гэнэ.



Хэрхэн хайрлаж сурах вэ?
Бид бусдаар хайрлуулах, мөн бусдыг хайрлах чадвартай. Харин хайрлаж буй хүндээ мэдэгдэхүйцээр хэрхэн хайраа үзүүлж болох вэ? Хайраа илэрхийлэх олон арга зам буюу “Хайрын хэл” гэж байдаг бөгөөд эдгээр хайрын хэлээр бид ярьж сурах хэрэгтэй. 
Үүний тулд:
1. Урмын үг
Үүнийг жишээ болгож хэлэхэд “Та бусдыг дэмжиж чаддаг ямар өгөөмөр сэтгэлтэй хүн бэ? Танаас суралцмаар байна”, “Энэ танд их гоё зохиж байна” эсвэл “Ямар сайхан амттай жигнэмэг вэ? Чи минь намайг энэ жигнэмэгт дуртайг яаж мэдээ вэ? Бэлдэх гэж их цаг зарцуулсан байхдаа” гэх мэт.
Image result for хайраа хэрхэн илэрхийлэх вэ2. Бусдад үйлчлэх
Та үүнийг заавал хийх шаардлагагүй үедээ тухайн хүний төлөө хийж өгсөн зүйлс их үнэлэгдэнэ гэдгээ мэдэж хийх, тэр хүнд зориулж хийсэн зүйлс гайхалтай эерэг энергийг авчирдаг. Та үргэлж хийдэг зүйлсээсээ өөр юм хийж үйлчлэх юм бол энэ үйлдлээрээ “Би чамд хайртай” гэж хэлж байна гэсэн үг. Энэ хайрын бас нэг хэл юм.
3. Бэлэг өгөх
Image result for хайраа хэрхэн илэрхийлэх вэ
Бэлэг өгнө гэдэг нь “Би чамд хайртай” гэж хэлэх бас нэгэн өөр арга юм. Зөвхөн баяр ёслолын үеэр бус харин ч энгийн нэг өдөр бэлэг өгвөл хайрын илэрхийлэл болно. Энэ нь та түүнтэй хамт байгаагүй үедээ ч түүний тухай бодож явсан гэсэн үг. Бэлэг нь заавал үнэтэй, овор ихтэй байх албагүй.
4. Хамтдаа байх
Энэ нь бие биеэ анхааралтай сонсож, тохирсон хариуг өгнө гэсэн утгатай. Цагийг хамтдаа өнгөрөөж хамтдаа байхдаа хувьчлан дотно харилцах нь чухал. Заавал олон цагаар ярилцах шаардлагагүй ч чин сэтгэлээсээ бие биедээ анхаарлаа бүрэн хандуулж харьцах хэрэгтэй.
5. Биеэрээ хүрч, ойрхон байх
Зарим хүний хувьд гар барилцах, тэврэх, ойрхон зогсох эсвэл бие биедээ хүрэх зэрэг нь “Би чамд хайртай” гэж хэлж буй арга нь болдог. Заримдаа тэдний хувьд ном уншиж байхад нь хажууд нь суух, нэгийгээ хоол хийж байх үед нь хажууд нь гал тогоонд байж байх зэрэг нь хайраа үзүүлж буйн хангалттай хэлбэр гэж үздэг байна.  
Related image

No comments:

Post a Comment

Хөгжилтэй бичлэгүүд :) :)

https://www.youtube.com/watch?v=BTsZk2Pbp1M Хүн амьдралдаа 1минут л инээхэд аз жаргалыг мэдэрч чаддаг. https://www.google.com/search?num...