Нэг аяга сүү /Хүний мөс/
Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үетэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө. Хүү сүүг удаан уугаад хармаандаа байсан юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин "Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой" гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэгт эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж. Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон... бас мартаагүй нэр... Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр ортол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүй амь нас аврагджээ. Эмчилгээний зардал 10000доллар болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал та эмчилгээнийхээ төлбөрийг олон жилийн өмнө "Нэг аяга сүүгээр төлсөн." Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.
Шан /Ёс суртахуун/
Бүх жингээрээ суга таяган дээрээ даран зогсох жаалхүү далайн захад байдаг тансаг рестораны нүд салгалгүй харж зогсох агаад тэндээс үнэртэхшарсан тахианы үнэр түүнийг хоол идэх хүсэлд бүр ч автуулж хоосон ходоодыг нь зовоож байлаа. Жаалхүү тэр үнэрт мансууран зогсохдоо цонхноос гарсан чимээнээр сэхээ оров. Нэгэн ганган, мөн нэлээд тарган эр тамхи авах зуураа түрийвчнээсээ нэг цаасан мөнгө унагаачихаж л дээ, тэгсэн нөгөө мөнгө нь салхины аясаар далай руу хийсч орхиж.Нөгөө өмнөхөө ч харж чадахаархгүй бүдүүн эр мөнгөө гүйцэж чадахгүйдээ бухимдаж дэмий л хойноос нь сөөнгө хоолойгоор хашгиран зогсоно. Жаалхүү аав ээжтэйгээ осолд орсноос хойш хэрэглэдэг болсон суга таягныхаа нэгээр нь дарлаа. Их л үнэтэй мөнгөн тэмдэгт байв. Арайхийн бөхийн мөнгийг газраас дөнгөж автал, өнөөх махлаг эр амьсгаадсаар хажууд нь ирээд захирангуй дуугаар:
- Наадах чинь минийх алив өгөөдөх гэв. Жаалхүү ядаж баярлалаа гэх байх гэж бодсон ч махлаг эр дуугарсангүй. Тэгээд мөнгийг түүн рүү сунгах зуураа, өлсөхийн эрхээр:
- Гэхдээ энэ мөнгөнөөс би бас ч авах эрхтэй гэж бодож байна. Би түүнийг дарж зогсоогоогүй бол далай руу хийсчих байсан гэв. Бүдүүн эр жаалхүүг нэг сайн алгадчихаад мөнгөө авчих амархан байсан боловч, тэднийг бүчин зогсох сониуч хүмүүсийн дэргэд ийм юм хийхийг яарсангүй. Тэгээд ихэд боловсон дүр эсгэн,
-За яахав чинийхээр болог. Тэгээд чи хэдийг хүсээв? Жаалхүү толгойгоо ресторан руу дохиод: - Хоёр тахиа л байхад болно, нэгийг нь өөртөө, нөгөөгий нь надад тусалсан сайхан сэтгэлт хөршүүддээ өгье гэхэд, өнөөх эр гараараа хамраа нэг шудраад:
- Чи лав тахиа ямар үнэтэй байдгийг мэддэггүй бололтой гээд, чамайг хүсвэл нэгийг л авч өгч болох юм гэв. Жаалхүүгийн урам нь хугарсан боловч толгой дохин зөвшөөрөв. Бүдүүн эр хурдхан гэгч жаалхүүгийн гараас мөнгийг аваад ресторан руу алхав. Тэгээд түүнийг тосч ирсэн үйлчлэгчдийн хамгийн настайд нь хандан: - Өчигдрийн үлдсэн тахианаас нэгийг савлаад тэр гадаа байгаа жаалд өгчих. Харин намайг эндхийн эзэн гэдгийг хэлж болохгүй шүү гэв... /Хэрвээ та тэр үйлчлэгчийн оронд байсан бол яах байсан бэ?/
No comments:
Post a Comment