Аз жаргал гэж юу вэ?

Аз жаргал гэж юу вэ, түүнийг яаж олж авах вэ гэдэг нь маш чухал юм. Бидний хүсэл биелсэн мөчид аз жаргалын мэдрэмж төрдөг гэдгийг бид мэднэ. Өлссөн үед хоол идмээр санагддаг. Энэ үед хоол идвэл хүсэл биелэж, аз жаргалтай болно. Хэрэв бид нэг хүнийг хайрлавал түүнгүй байхдаа уйтгарлаж, түүнтэй хамт байхыг л хүсдэг. Тэгээд уулзахаараа аз жаргалтай болно. Аз жаргал гэдэг нь бидний хүслийн бодит үр дүн юм. Гэвч хүсэл биелэх бүрт бид аз жаргалтай болдог уу? Биелсэн эхний үедээ бидэнд аз жаргалыг мэдрүүлж, цаашид цаг хугацаанд нь зогсоохгүй бол муу муухай бүхнийг үлдээдэг хүсэл гэж бас байдаг. Биелсэн дороо баяр баясгалан авчрах боловч ирээдүйд санааг минь зовоох тиймэрхүү хүсэл сонирхлоо биелүүлэхийг чармайх хэрэггүй. Хэрвээ бид ямар нэгэн муу муухай үйл хийж байгаа гэдгээ мэдрэх буюу мэдэх юм бол энэ хүсэл биелсний сайхан бүхнийг буруутай гэсэн мэдрэмж зайлшгүй үгүйсгэх болно. Жишээ нь: заримдаа бид хашгирч эсвэл уур хүргэсэн хэн нэгнийг доромжилж гомдоодог. Хэдийгээр ингэсний дараа бид харуусдаг боловч биеэ барьж чаддаггүй. Ийм учраас дараа нь харуусаж зовохгүйн тулд бид иймэрхүү хүслээ барьж сурах хэрэгтэй. Харамсалтай нь ихэнх хүмүүс амьдралаас зөвхөн тааламжтай сайхныг хүсдэг. Тэд өөртөө таалагдсан бүхнийг сайн, тааламжгүй сэтгэл зовоосон болгоныг муу зүйл гэж үздэг. Тийм хүмүүсийн хувьд амьдралын зорилго нь амьдралаас авах таашаал юм шиг л санагдана. Тэд өөрийн амьдралын утга учир, хүсэл мөрөөдлийн үр дагаврыг бодохгүйгээр өөрийнхөөрөө амьдрахыг тэмүүлдэг. Бид өвдвөл тохирсон онош тавьж, таарсан эмчилгээ хийх эмчийг эрж хайдаг. Харин бид аз жаргалтай, сэтгэл санааны хувьд төлөв төвшин байдлаа олохын тулд юу хийх, яаж биеэ авч явахаа мэдэхгүй байгаа бол үүнд залж чиглүүлэх хэн нэгнийг эрж олох хэрэгтэй. Гэвч ийм хүнийг хаанаас олох вэ? Бид бие бялдрын хувьд бүрэн хөгжсөн эрүүл энх, “том хүн” болж аз жаргалыг амсахын тулд байгалийн хуулийн дагуу амьдрах хэрэгтэй. Бид хүслээ л биелүүлэхийг боддог боловч үүнийг яаж хийх нь дээр болохыг мэддэггүй. Харин аз болоход бидний оюун ухаан хүрээлэн буй орчныг ойлгох чадвартай юм. Гэвч энэ талаар бид суралцах ёстой. Бидэнд амьдралын авсан туршлага маань туслах боловч заримдаа багшийн тусламжтай, эсвэл өөрөө бие дааж олсон мэдлэг маань тусалдаг. 

No comments:

Post a Comment

Хөгжилтэй бичлэгүүд :) :)

https://www.youtube.com/watch?v=BTsZk2Pbp1M Хүн амьдралдаа 1минут л инээхэд аз жаргалыг мэдэрч чаддаг. https://www.google.com/search?num...